amjiltiin tulhuur bol hun ooroo ym

2012-11-16 - hereglee

Кальци яагаад хэрэглэх шаардлагатай вэ?

Америкийн Анагаах ухааны нийгэмлэгийн хамгийн сүүлд хийсэн судалгааны дүгнэлтээс харахад өдөрт 1500 – 2000 мг кальцийг хүнсний нэмэлтээр хэрэглэж байсан эмэгтэйчүүд жирэмсний хожуу үеийн хордлогоор өвдөх болон хугацаанаасаа өмнө төрөх магадлал буурч байсан байна. Жирэмсэн эхчүүдийн кальцийн хэрэглээгээ нөхдөг ихэнх витаминууд нь 200 мг орчим кальцийг агуулдаг. Гэтэл жирэмсэн эмэгтэйд хоногт 1500 мг кальци шаардлагатай байдаг. Тиймээс жирэмсэн эмэгтэй нэмэлтээр кальцийн бэлдмэл уух шаардлагатай хэмээн эрдэмтэнд санал нэгтэйгээр хэлж байна.  

Хөхний сүү нь хамгийн чухал тэжээллэг бодисууд болон дархлааны факторуудыг агуулсан нярай хүүхдийн хамгийн гайхамшигтай хоол юм. Эхийн сүүг бий болоход зайлшгүй аминдэм болон шим тэжээлт хоол хүнс хэрэгтэй болдог. Тиймээс хөхүүл үед жирэмсний витаминуудыг үргэлжлүүлэн уух шаардлагатай. Гэвч жирэмсний витаминууд нь хоногийн кальцийн хэмжээг нөхөж чаддаггүй учраас нэмэлтээр кальци уухыг зөвлөж байна. Хэрвээ жирэмсэн болон хөхүүл үед кальци дутагдвал үс унах, хумс хугарамтгай болох, шүд цоорох, буйл үрэвсэх, шүд үйрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
 
Бага насны хүүхдэд витамин Д дутагдснаас кальци гэдэсний ханаар шимэгдэх нь багасч улмаар хүүхдийн нурууны болон хөлийн ясны хэлбэр алдагдах, нуруу муруйх, хөл майга болохоос гадна хүүхдүүд өндөр болохгүй байх, шүдний паалан хэврэгшиж шүд амархан цоорох шинжүүд илэрнэ.
Өсвөр насны хүүхдүүдэд кальцийн хэрэгцээ ихэсдэг ба энэ үед шаардлагатай кальциа яснаас авснаас хүүхдийн хөлийн шилбээр өвдөх, яс янгинаж өвдөх, шөрмөс татах гэх мэт зовиурууд байнга тохиолддог.
 
Шилжилтийн насны болон насанд хүрсэн тамирчид эрүүл байдаг. Хэдий тийм боловч тэд спортын дасгал сургуулилт хийх явцдаа гэмтэл авах магадлал өндөр байдаг. Тэд хэт их дасгал сургуулилт хийх, жин хасах үед хөлсөөр их хэмжээний эрдэс бодсуудаа алддаг. Маш их дасгал хөдөлгөөн хийдэг болон хоолоо хасдаг тамирчдын сарын тэмдгийн мөчлөг  өөрчлөгдөн ясны янз бүрийн өөрчлөлтүүд бий болсноос тэмцээн болон дасгал сургуулилтын үеэр бэртэж гэмтэх нь элбэг байдаг.
 
Жирэмсэн эмэгтэйчүүдэд төдийгүй түүний хүүхдэд кальци маш чухал. Кальци нь эхийн биеэс гадна хэвлийд өсөн томорч буй хүүхдэд хэрэгтэй тул эхийн кальцийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Жирэмсний сүүлийн 3 сарын явцад эхээс хүүхдэд өдөрт 270 мг кальци зөөвөрлөгддөг байна. Иймээс эх болон хүүхдэд илүү нэмэлтээр кальци хэрэгтэй болдог.
 
Кальци юунд тустай вэ?
Өсөлтийн насанд буй хүүхдийн ясанд агуулагдаж буй бодисууд нь 1-2 жилийн дотор бүрэн шинэчлэгдэж амждаг бол харин насанд хүрсэн хүнийх түүнээс бараг арав дахин удаан буюу 7-10 жилд нэг удаа шинэчлэгддэг байна. Үүнээс ямар хэмжээний кальцийг бие организм гадагшлуулдаг юм бол гэсэн асуулт гарч ирнэ.Үүний хариулт гэвэл насанд хүрсэн хүн нэг хоногт дунджаар 700 мг кальцийг ялгаруулаад мөн төдий хэмжээний кальцийг эргүүлэн хуримтлуулдаг. Үүнээс харахад яс нь тулгуур эрхтний үүрэг гүйцэтгээд зогсохгүй хоол тэжээлээр авах ёстой кальцийн хэмжээ бие организмд дутагдах үед түүнээс нөхөн авч байдаг. 
Тэгвэл настай хүмүүс цаг агаар тааруу үед үе мөч, яс янгинаж өвдлөө хэмээдэг. Энэ нь оргүй зүйл биш аж. Учир нь агаарын даралт буурах үед хүний бие махбод нь хэвийн байдлаа хадгалахын тулд ердийнхөөсөө илүү их хэмжээний кальцийг шаарддаг бөгөөд тийм хэмжээний нөөц байхгүй үед яснаас үүнийгээ нөхөж авдаг. Үүнээс болж өвдөлт үүсдэг байна. 
 
Кальци ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Кальци нь хүний биед хуримтлагдсан хортой хүчлүүдийг саармагжуулах үйлчлэлтэй. Мөн эсүүдийн хооронд холбоос эд үүсэх үйл явцад идэвхитэй оролцдог. Тэгвэл хүний бие организмын хорт хавдрыг эсэргүүцэх чадвар нь эдгээр эсүүдийн хоорондын барьцалдлагааны хүчнээс хамаардаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд мөн залуу насандаа кальцийн хуримтлал сайтай бол төдий чинээ залуу насаа хадгалах боломжтой болохыг илрүүлсэн юм. Иймд өвчтэй хүний цусны сийвэнд кальцийн агууламж өндөр байвал өвчин илааршиж эдгэх нь төдий чинээ түргэн байх аж. 
 
Хүний бие махбодид кальци шингэхэд юу нөлөөлдөг бэ?
Биед хоол хүнсээр дамжин орж буй кальци бүрэн шингэхийн тулд юу идэж хэрэглэх ёстой юм бол. Үүнд: 
Харин цагаан талх, улаан буудайн гурилан бүтээгдэхүүн, овьёос, хурган чих зэрэгт инозит – фосфорын хүчил их хэмжээтэй байдаг учир кальцийн биед шингэх үйл явцад сөргөөр нөлөөлдөг. Хүний кальцийн нэг хоногийн хэрэглээ нь дунджаар 800 мг байдаг ч шинжээчид 400 – 500 мг байхад аюулгүй хэмээн үздэг байна.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 4 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax