amjiltiin tulhuur bol hun ooroo ym

2012-11-16 - himi

Кальци бол хамгийн хэрэгцээтэй эрдэс давс


Шvд, яс сайн байх нь бие дэх кальциас шууд хамаардаг гэдгийг орой бvр зурагтаар явах реклам сурталчилгааны ачаар бараг хvн бvр мэдэх болжээ. Гэвч рекламны улмаас сvv уучихаар л өдрийн нормоо авч биеийн кальци хэвийн хэмжээндээ болчихно гэж боддог маань эндvvрэл бололтой. Ер нь кальци гэж юу юм бол. Бидний биед ямар хэрэгтэй вэ?


Кальци нь хvний биед eдeр бvр шаардлагатай байдаг, eдeр тутмын доз нь милиграммаар бус граммаар хэмжигддэг цорын ганц микроэлемент юм. Кальцийг зeвхeн ямар нэгэн поливитамин хэрэглэснээр авах аргагvй.

Хvvхдийн eсвeр насны vед бие организмд нь eдeрт 1,2 г кальци шаардлагатай байдаг. 25 наснаас хойш кальцийн хэрэгцээ багасч 0,8 г болдог ч жирэмсэн эмэгтэйчvvдэд 1,2 г, хeхvvл эхчvvдэд 1,5 г кальци шаардлагатай байдаг. 50 дээш насны эмэгтэйчvvдэд мeн ясны сийрэгжилтээс сэргийлэхийн тулд мeн тэр хэмжээний кальци хэрэглэх шаардлагатай болдог.


Кальцийг хаанаас авах вэ?

Юуны урьдаар сvvн тeрлийн бvтээгдэхvvн, сvv, цагаан идээнээс. Гэвч ганц аяга сvvтэй цай ууснаар eдрийн нормоо авчихгvй. Eдeрт дор хаяж 4-5 аяга цэвэр сvv ууж байж eдрийн норм болох 1,2 г-ийг авна. Шинэ сvv нь мэдээж удаан угацаанд дэлгvvрт хадгалагдсан, химийн янз бvрийн хольцтой сvvнээс хэд дахин ихээр кальци агуулна. Дангаар нь сvv уух дургvй хvмvvс сvvн тeрлийн бvтээгдэхvvн хэрэглэх нь зvйтэй.

Сvv, цагаан идээ хэрэглээд л кальци авчихлаа гэж бодвол бас эндvvрэл гэнэ.

Vнэндээ кальцийг бие организмд шимэгдэхэд витамин Д хангалттай байх шаардлагатай. Витамин Д –г бие оранизмд vvсэхэд нарны гэрэл хэрэгтэй. Экватортой ойр eмнe зvгийн хvмvvс бараг сvv, сvvн тeрлийн бvтээгдэхvvн хэрэглэдэггvй ч кальцийн дутагдалд ордоггvй. Учир нь байнга шахуу нарны гэрлийн шууд нeлeeн дор оршдог тул витамин Д-ийн хэмжээ нь бие организмд хоол хvнсний зvйлтэй орж байгаа багахан хэмжээний кальцийг ч эцсийн бvтээгдэхvvн болтол нь задлах чадвартай байдаг.

Бидний хувьд жилийн турш нар vзэх нь ховор. Иймд витамин Д –г нэмэлт байдлаар авч байж л кальцийг бvрэн шингээх чадвартай болно.


Кальци биднийг ямар eвчин эмгэгээс биднийг авардаг вэ?

Шүд цооролт

Шүдний хатуу эд болох паалангийн найрлагад кальцийн эрдэс ордог. Кальцийн дутмагшил нь паалангийн талстууд хэврэг болоход нөлөөлдөг. Үүний улмаас шүдний цооролд тэсьэрлэх чадвар суларч улмаар шүд цооролд өртдөг.

Ясны сийрэгжилтээс

Энэ нь ясны нягтрал багассаны улмаас vvсдэг даамжирсан явцтай хvнд хэлбэрийн eвчин юм. Энэ eвчин нь соёл иргэншлийн шалтгаантайгаар хvн тeрeлхтeний дунд их хэмжээгээр тархаад байна. Гэвч энэ eвчнeeс урьдчилан сэргийлж болдог. Кальци тeрлийн бэлдмэл, сvv цагаан идээ, биеийн тамир, идэвхтэй хeдeлгeeний тусламжтайгаар энэ eвчнeeр eвчлeхгvй байх боломжтой.

Даралт ихсэх eвчин

Кальцийн дутмагшилаас шалтгаалан даралт исэх нь цeeнгvй. Vе vе даралт чинь ихдээд тогтворгvй байвал нэг долоо хоног кальцийн глюконат, глицерофосфат кальци eдeрт 1,5 г-аар хэрэглээд vз. Хэрэв даралт тогтворгvйжих нь гайгvй болж байвал хvнсэндээ кальци агуулсан бvтээгдэхvvний хэрэглээг ихэсгээрэй.

Бvдvvн гэдэс ба нойр булчирхайн хорт хавдраас сэргийлнэ

Сvvлийн vед энэ eвчнvvдэд eртeх эрсдэл eндeр хvмvvст эмч нар кальцийн тeрлийн бэлдмэлvvд хэрэглэхийг зeвлeх болсон. Тvvнчлэн эдгээр хvмvvс кальцийн зэрэгцээ магни, фосфороор баялаг хvнс хэрэглэх хэрэгтэй.


Хэнд кальци илvv шаардлагатай вэ?

Хeдeлгeeн багатай хvмvvс.

Хэдхэн eдeр хэвтэрийн дэглэм сахихад л кальцийг их хэмжээгээр алддаг. Тvvнчилэн суугаа ажил эрхэлдэг хvмvvс ч кальцийн шимэгдэлт багатай байдаг тул нэмэлтээр кальци агуулсан нэмэлт тэжээл хэрэглэх нь чухал.

Стресстэй болон eвчтэй хvмvvс

Уур бухимдал, стресс, халдварт eвчин зэрэг нь хоол хvнснээс авах эрдсийн шимэгдэлтийг бууруулдаг. Энэ хvмvvс ч кальцийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай.

Фитнесс болон саунд дурлагчид

Кальци хeлсeeр бусад эрдсийн хамт гадагшилдаг. Идэвхтэй дасгал хeдeлгeeний vед улам ихээр гадагшилдаг. Иймд дасгал хийхийн зэрэгцээ эрдэсжvvлсэн ус, хvйэн сvv, тараг хэрэглэж байх нь зeв.

Гэдэс цэвэрлэх туулга, цай, бэлдмэл хэрэглэсний дараа

Гэдэс цэвэрлэх эмчилгээний vед их хэмжээгээр эрдсийн алдагдал болдог. Иймд гэдэс цэвэрлэсний дараа Кальцийн бэлдмэл эсвэл сvv тараг хэрэглээрэй.

Кока кола уух дуртай хvмvvс

Хийжлсэн ундаа нь фосфат ихээр агуулдаг бeгeeд энэ нь кальцийн шимэгдэлтийг бууруулдаг. Сvvлийн vед Олимпийн аваргад зориулсан ундаа гээд Кока Колаг рекламдах болж. Гайхалтай!

Нойргvйдэлтэй хvмvvс

Ганц аяга сvv, тараг уух нь таны нойрыг хvргэхэд ач тусаа eгнe шvv



Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 15 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax