amjiltiin tulhuur bol hun ooroo ym

2012-01-14 - shuleg

Ангилал: shuleg

Б.Лхагвасүрэн : Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам...


Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ
үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ с
үүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууньi шинэхэн
үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.

Над шиг гоё х
үнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.

Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн х
өндийг дүүргэсэн сэн...

Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн х
өндийд томолдож
Тоос тоосньi дундаас
Зургаан даага сугарсан сан...

Хошуу с
үүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй

Бэлчээрт х
үрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл б
үхэн дээр ноцож байхад
Бичигт хадны с
үг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...

Х
өтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг
Х
өөрч догдлохдоо би хараагүй байж...
З
өв тальiн дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл
үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.

Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа с
үүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.

Х
өлсий нь хусахьiн зав өгөлгүй
Х
өхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сут юм билээ.

Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ
үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ
үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 27 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax