amjiltiin tulhuur bol hun ooroo ym

2012-11-16 - himi

.:Kaльци:.


Кальцийн нэгдэлүүдээс байгалд хамгийн их тархсан нэгдлүүд нь:гантиг, шохойн, шулуу, гөлтгөнө, CaSo ,2H2O , зэрэг болно. Кальци нь Ca3(Po4)2 байдлаар фосфорит апатит амьтны эс зэрэгт агуулагдаж байдаг.Мөн хөрс усны найрлагад кальцийн фосфат байдаг.
Үйлдвэрт6 жингийн хэсэг Кальцийн хлоридийг 1 жингийн хэсэг кальцийн фторидтой хольж хайлмалаас нь электролизоор кальцийг гарган авдаг.Кальцийн фторидийг кальцийн хлоридын хайлах температурыг багасгах зорилгоор нэмж өгдөг.
Кальци нь мөнгөлөг цагаан, хатуувтар,хөнгөн (d=1.55г/см3) чанарын метал хайлах ба буцлах темпэратур нь шүлтийн металаас их болно.Кальци агаарт исэлддэг тул түүнийг битүү саванд их төлөвт керосин дотор хадгалана.Ерийн нөхцөлд Кальци нь галлогэнтэй нэгдэхээс гадна хүхэр , азот , нүүрстөрөгчтэй халалтаар нэгдэнэ.

Ca+Cl2=CaCl2 3CA+N2=Ca3N2
Ca+S=CaS Ca+2C=CaC2

Кальци устай урвалд орж устөрөгчийг ялгаруулна.


Ca+2H2O=Ca(OH)2+ H2|
Kaльцийг агаарт халаахад шатаж кальцийн оксидийг үүсгэнэ.

2Ca+O2=2CaO


Kaльци нь устөрөгчтэй Kaльциин гидрид (CaH2 ) нүүрстөрөгчтэй кальцийн карбидыг (CaC2)
үүсгэнэ.
Kaльциин гол нэгдэл нь байгаль дээр элбэг тохиолддог шохойн чулуу юм.Химийн найрлагаараа шохойн чулуу шохой гантиг нь Kaльциийн карбонат юм.Шохойн чулууг барилгийн материал болгож ашиглахаас гадна CaO , CaO2 гарган авхад хэрэглэнэ.Мөн металлургийн үйлдвэрт их хэмжээгээр хэрэглэдэг. Манай оронд Зүүнхараа , Шохоин цагаан
булаг Мааньт зэрэг газар шохойн чулууны баялаг орд бий. Үйлдвэрт шохой болон шохойн чулууг 1000-2000C -д шатааж кальцийн оксидыг гарган авна.

Кальцийн оксидийг түүхий шохой гэж нэрлэдэг.Түүхий шохой нь устай эрчимтэй нэгдэж кальцийн гидрооксид үүсгэнэ.Техникт
Kaльцийн гидроксид унтраасан шохой гэж нэрлэнэ.Унтраасан шохойг элс , устай хольсон холимогийг барилгийн буюу шохойн уусмал гэнэ.Үүнийг барилгад хэрэглэдэг.Шохойн уусмал нь нүүрсхүчлийн хийг шингээн Kaльциин карбонат гаргадаг.
Ca(OH)2+ CO2(aгаараас)=CaCo3 + H2O
Унтраасан шохой нь цагаан өнгөтэй хатуу бодис усанд бага зэрэг уусдаг (20C-д 1л усанд 1.6г уусна) Унтраасан шохойг усанд уусгасан уусмалыг шохойн ус гэнэ. Энэ нь шүлтийн шинжтэй.Шохойн усний дундуур нүүрсхүчлийн хийг нэвтэрүүлбэл булингартах бөгөөд удаан нэвтрүүлбэл булингар нь арилна.

Ca(OH)2+ CO2 = CaCO3| + H2O
CaCO3+H2O+ C2O=Ca(HCO3)2


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 2 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн

idiomatic-dormant