amjiltiin tulhuur bol hun ooroo ym

2012-11-16 - hereglee


Кальц бол хүний биед харьцангуй их хэмжээгээр агуулагддаг эрдэс бөгөөд үүний 99% нь яс, шүдэнд ба үлдсэн 1% орчим нь эсийн гаднах шингэн ба зөөлөн эдэд агуулагддаг ба хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан хэрэгцээ нь янз бүр байдаг.
Энэ чухал эрдэс бодисыг хэрэгцээт хэмжээгээр хэрэглэснээр яс, шүдний эрүүл байдал болон хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй мэдрэл, булчингийн дамжуулах чанар, зүрхний хэмнэл, цусны бүлэгнэлтэнд нөлөөлөх гэх мэт зайлшгүй чухал эрдсийн нэг юм. Харин хоолны дэглэм барих ба тамирчдын жин хасах нь нь кальцийн дутагдалд хүргэдэг ба ялангуяа хөхүүл жирэмсэн болон хөхүүл үед кальцийн бодисын солилцоонд муугаар нөлөөлдөг байна. Мөн хөгшрөлтийн насанд кальцийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь ясны гэмтэл бэртлийг харьцангуй бууруулдаг байна.
Витамин D3
Витамин D3 нь ясны эрдэсжилт болон кальцийн хэмжээг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба нялх, бага насны хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл хүмүүст ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Мөн наранд гардаггүй хүмүүст болон өвлийн улиралд витамин D3 ихээр шаардагддаг байна.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 10 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax