amjiltiin tulhuur bol hun ooroo ym

2012-11-16 - kalitsiin dutagdal

Кальци дутагдвал гар, хөл бадайрч толгой өвдөнө

Эрдэс нь хүний биед зайлшгүй бөгөөд зүрх судас, мэдрэлийн систем болон шингэний тэнцвэр, цус нөхөн төлжих, ясны өсөлт, булчин,  хүч тамир зэрэг бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Эрдсийн хэмжээг зохистой тэнцвэрт нь барьж чадсаны дүнд эрүүл мэндээ хамгаалж, урт удаан амьдрах  боломжтой. Тиймээс эрдсийг хаанаас нөхөн авч болох болон дутагдах үед биед илрэх шинж тэмдгийн талаар АНУ-ын Илиниос мужийн эмнэлэгт ажиллаж буй Г.Цэнд-Аюуш эмч сонирхолтой материал ирүүлснийг уншигч танд толилуулж байна.

Кальци. Ясаар хийсэн хүнсний бэлдмэл, гурил, ногоон навчит хүнсний ногоонууд, амьтны элэг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бурам, самар, загасны мах, сардин загас, далайн ногоо, дали, наранцэцгийн үр, шар буурцаг зэрэгт агуулагддаг.
 Хэрвээ кальци дутагдвал гар, хөл бадайрч, хумс хугарамтгай болох, яс сийрэгжих, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихдэх, нойргүйдэх, цочимтгой болох, булчин шөрмөс татах, сандрах, гэнэт түгших, шүд хэврэгших, хугарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 12 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax