amjiltiin tulhuur bol hun ooroo ym

2012-11-16 - eruul mend

Хөхүүл эхийн хооллолт

 Хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнсэндээ жимс, ногоо, шинэ ногоо, жимсний шүүс оруулж, өдрийн хоолны дэглэмээ сайн сахих тал дээр анхаарах хэрэгтэй. хэрэгтэй. Хөхүүл эх өдөртөө бага багаар олон удаа хооллох нь хамгийн зохистой.

Шингэц сайтай, хурц биш хоол, хүнсний бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой. Мөн шарсан хуурсан хоолноос зайлсхийж чанасан, жигнэсэн зүйлийг дээрд үзэх нь зүйтэй.

Хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг,  800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолтыг бүрэн дүүрэн гэж үздэг.

Хөхүүл эхчүүд ясны эдийн, ялангуяа шүдний кальци -йн нөөцийг бууруулж улмаар пародонтит үүсгэх, үс, хумсыг хэврэг, хугарамтгай болгох зэрэг таагүй байдалд орох нь бий. Иймд  кальцаар баялаг бяслаг /монгол бяслаг/, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогмтол хэрэглэж байх шаардлагатай. Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хэт ихээр /хоногт 0,5 литрээс дээш/ хэрэглэвэл хүүхдийг үхрийн сүүний уурагт харшилтай болгож мэднэ гэдэг ч энэ нь гол төлөв европ зүгийнхэнд ажиглагддаг зүйл.

Эм, эмийн бэлдмэл

Хүүхдээ хөхөөр хооллох үед хэрэглэдэг эм, эмийн бэлдмэлийн талаар зарим зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй. Барбитурат, бромид, йодид, зэсийн агуулгатай эм, салицилаты, антибиотикууд, бамбайн булчирхайн шүүрлийн эсрэг бэлдмэлүүд, хавдрын эсрэг эм зэрэг нь  эхийн сүүгээр дамжийн хүүхдийн бие махбодид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мартаж болохгүй.

Иймд эм, бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авч, зайлшгүй уух шаардлагатай үед түр хугацаагаар хүүхдээ угжаар хооллосон зөв. Энэ үедээ хөхөө саах – аа зогсоож болохгүй. Улмаар эмчилгээ дуусмагц эргээд хөхөөр хооллохоо үргэлжлүүлж болно.

хөх сүүгүй болох

Төрсний дараа хөх сүүгүй болохыг анагаах ухаанд гипогалактик гэдэг. Энэ нь гол төлөв амьдралын таагүй нөхцөл байдалтай холбоотой байдаг ч хэвийн нөхцөлд ч үүсэх нь цөөнгүй.  Сүү ялгаралт буюу лактацийг сайжруулах олон арга байдаг ч тухайн хүний онцлогоос хамаараад үйлчилгээ нь янз бүр байдаг. Тэгэхээр бүх эхчүүдэд тохирох универсал арга гэж байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Янз бүрийн өвс ханд, цайнууд  сайн байдаг. Мөн хушигны сүү, ногоон цай сайн үр нөлөөтэй байдаг. Мөн самрын сүү, ногоон цай ашигтай. Хушигны бэлдэх тун энгийн бөгөөд нунтаглаж жижиглэсэн хушиган дээр сүү хийж хэсэг хугацаанд хандлаад хөхүүлэхээсээ 20 минутын  өмнө ууна.

Энд мөн нойр чухал үүрэгтэй болохоор хоногт 8-9 цагаас багагүй унтах, биеийн хүчний хүнд ажил хийхгүй байх, цэвэр агаарт салхилж байх хэрэгтэй. Үүнээс гадна хөхийг кварцын гэрлээр шарах, хэт өндөр авианы өдөөх, А, Е витамин, никотин бол глютаминий хүчлүүд, шар айрагны хуурай дрожны гидролизат өгөх зэрэг олон эмчилгээ байдаг. Гэхдээ тухай бүрт өрхийн эмч, хүүхдийн эмчтэйгээ зөвлөж байх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 13 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн

idiomatic-dormant