amjiltiin tulhuur bol hun ooroo ym

2012-11-16 - kalitsi

Кальци

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кальци
Атомын дугаар 20
Атом масс 40.078 г/моль
Өнгө
Электрон байгуулалт [Ar] 4s2
Бүрхүүл дэх
электроны тоо
2, 8, 8, 2
Физик шинж чанар
Бодисын төлөв Хатуу
Нягт 1.55 г/см³
Хайлах температур 1115 K
Буцлах температур 1757 K
Хайлалтын хувийн дулаан 8.54 кЖ/моль
Ууршилтын хувийн дулаан 154.7 кЖ/моль
Дулаан багтаамж 25.929 кЖ/(моль·K)
Атомын шинж чанар
Оронт торны бүтэц
(Сингони)
Куб
Исэлдэлтийн зэрэг +2, +1[1]
Ионжих энерги
(эхний электроноор)
589.8 кЖ/моль
Атомын радиус 197 пм
Ковалентийн радиус 176±10 пм

Кальци (лат. Calcium) нь Ca гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 20 бүхий химийн элемент юм. Атом масс 40.078 amu. Кальци нь саарал өнгөтэй, зөөлөн шүлтлэг газрын металл бөгөөд Дэлхийн царцдаст байх массынхаа хэмжээгээр элементүүдийн дунд 5-рт орно. Мөн далайн усан дахь ангижирсан ионы молекулын тоо болон массын аль алинаар натри, хлор, магни, сульфатын дараа 5-д ордог.[2]

Кальци нь амьд организмуудад, ялангуяа эсийн физиологид чухал үүрэгтэй: кальцийн ион Ca2+нь цитоплазмд орох, гарах функц нь эсийн олон янзын процесст дохио болж өгдөг. Яс, дун зэргийн эрдэсжилтэд ордог кальци нь олон амьтны биед хамгийн их масс эзэлдэг металл билээ.

Хэрэглээ

Кальцигаар уран, хром, цези, рубиди зэрэг элементүүдийг нэгдлээс ангижруулахаас гадна гангаас хүхэр, хүчилтөрөгч зэргийг зайлуулахад хэрэглэдэг. Техникт кальцийн оксидыг шатаасан буюу түүхий шохой гэж нэрлэнэ. Түүнийг шохойн чулууг шатааж гаргаж авдаг. CaCO3=CaO+CO2 ∆H°=-178кЖ Түүхий шохойн дээр ус хийхэд их дулаан ялгарч Ca(OH)2 үүсдэг бөгөөд үүнийг болсон (унтраасан шохой) гэж нэрлэнэ. CaO+H2O=Ca(OH)2 ∆H°=-65кЖ Ca(OH)2 усанд бага (20°C-д 10-3 м3 усанд 1,56г) уусдаг. Түүний ханасан уусмалыг шохойн ус гэнэ. Болсон шохойг барилгад ихээр хэрэглэдэг. Түүний элс ба устай холимгийг шохойн уусмал гэнэ. Шохойн сүүн уусмалаар барилгын дотно гадна хана, таазыг шохойдоход агаараас нүүрсхүчлийн хийг шингээж кальцийн карбонатыг үүсгэдэг учир цагаан өнгөтөй байдаг.

Ca(OH)2+CO2=CaCO3+H2O

Барилгын дотор талын өнгөлгөө, цээж баримал, бэлэг дурсгалын зүйлс хийхэд чанар сайтай гөлтгөнийг (CaSO4*2H2O) ашигладаг. CaSO4*2H2O халаахад 1 молекул усаа алдаж альбастр CaSO4*H2O үүсгэдэг.Альбастр усаар зуурагдаж хатуурахдаа дараах байдалтай болно.

2[CaSO4*0.5H2O]+3H2O=2[CaSO4*2H2O]

Монгол улсад гөлтгөнийн 8 ордод хайгуул хийгдэж байгаагаас Тарагт, Увсын Баруун цэрд, Үнэгт уулын ордыг Дархан, Хөтөлийн цемент, Сайншандын альбастрын үйлдвэрт тус тус ашиглаж байна. Байгалийн цэрд (CaCO3; шохойн чулууны нэг төрөл)-ийг шохой, цемент, шил, саахар, резин, цаас, төмөрлөг, хиймэл шүд, шүдний оо үйлдвэрлэх, түүнийг боловсруулж бичгийн шохой хийхэд ашигладаг.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 14 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax